88999920

Мэдлэг

Бизнесийн эрсдэлийг тооцоход туслах 5 алхам

Бизнесийн эрсдэлийг тооцоход  туслах 5 алхам

Та өөрийн байгууллагаа тогтвортойгоор хөгжүүлэхийг хүсэж байгаа бол эрсдэлийн менежментийг заавал хэрэгжүүлэх хэрэгтэй.

Эрсдэлийн менежмент гэдэг нь байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаанаас эхлэн санхүү, маркетинг, борлуулалт болон хүний нөөц гэх мэт бүхий л үйл ажиллагаатай холбогдон ажиллах бөгөөд тэдгээрийн эрсдэлийг бууруулж, хамгийн бага төвшинд хүргэх замаар байгууллагын тогтвортой хөгжлийг дэмжиж ажилладаг.

Эрсдэлийн менежментийн давуу тал:

  • Тулгарч болох эрсдэлүүдийг таамаглаж, урьдчилан арга хэмжээ авах боломжтой болно. Өөрөөр хэлбэл яах ч аргагүй эрсдэл гарвал тэр үед та авах арга хэмжээгээ аль хэдийнээ бэлдчихсэн байх болно.
  • Үр дүнтэй шийдвэрүүд буюу эрсдэл боломжийг тооцсон шийдвэрүүд гарах болно.
  • Эрсдэлийн мэдээллийн сантай болох бөгөөд менежерүүдийн бүтээмж нэмэгдэнэ
  • Үйлчлүүлэгчид болон хөрөнгө оруулагчдын гомдлыг шийдвэрлэхэд хялбар болно.
  • Байгууллагын эмзэг байдлыг тодорхойлж, эрсдэлийг бууруулж, давуу талыг нэмэгдүүлнэ.

Байгууллагын эрсдэлийг тооцоход тань туслах энгийн 5 зөвлөгөөг хүргэж байна.

#1. Эрсдэлийг урьдчилан таамаглах

Энэ нь энгийнээр хэлбэл аливаа төлөвлөгөө гаргахаас өмнө байгууллагын одоо болон ирээдүйн нөхцөл байдлыг үнэлэхээс эхлэх бөгөөд байгууллагыг бүхэлд шинжилж, зураглаж эрсдэл бүрийг гаргах хэрэгтэй.

Эрсдэлийг урьдчилан таамагласнаар танд түүнийг даван гарах олон боломжуудыг харуулах бөгөөд таны байгууллагыг илүү тогтвортой болгож, ирээдүйн хэрэглэгч, хөрөнгө оруулагчдад найдвартай байдлыг харуулах болно.

#2. Эрсдэлийг эрэмбэлэх

Учирч болох эрсдэлүүдийг нэг бүрчлэн гаргасны дараа тэднийг эрсдэлийн төвшингөөр нь ангилж, эрэмбэлэх хэрэгтэй. Үүний дараа эрсдэлүүдийг бууруулах төлөвлөгөө гаргах ажиллах боломжтой болох бөгөөд эрсдэлийн бууруулах төлөвлөгөөг аль болох байгууллагын стратеги төлөвлөгөөтэй уялдуулж, олон салбар нэгжийг хамруулж болохоор арга замыг сонгох нь хэрэгтэй. Өндөр эрсдэлтэй ажлуудыг бууруулах, эрсдэлийг шилжүүлэх/Даатгал хийлгэх/ эсвэл уг бүтээгдэхүүн, үйлчилгээг түр орхих зэргээр эрсдэлийг бууруулах алхмуудыг авч үзэх шаардлагатай.

Эрсдэлийн удирдлагын сургалт

#3. Эрсдэлийн менежментийг хэрэгжүүлэгч баг

Эрсдэлийн сайн менежмент нь бизнесийн бүхий үйл ажиллагаа, түүнд оролцож буй ажилтнууд нягт хамтарч тулгарч буй асуудлыг илрүүлж, үүссэн асуудалд идэвхтэй зөв арга хэмжээг авч байхыг хэлнэ. Эрсдэлийн менежер болон түүний багийнхан нийт байгууллагын ажилтнуудад эрсдэлийн менежментийн төлөвлөгөө, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээг энгийн ойлгомжтой байдлаар тайлбарлаж, ойлгуулах эсэхээс төлөвлөгөөний хэрэгжилт, тайлагнал ихээхэн шалтгаалдаг.

#4. Эрсдэлийн менежментийг хэрэгжүүлэх

Эрсдэлийн менежментийг хэрэгжүүлэхэд та болон таны багийн гишүүдийн тууштай, зөв хандлага маш чухал байдаг. Эрсдэлийн менежментийн дан ганц өдөр тутмын үйл ажиллагаатай холбогдохгүй бөгөөд байгууллагын соёлоос маш их хамааралтай байдаг. Байгууллагын соёл нь тухайн байгууллагын бичигдээгүй дүрэм бөгөөд энэхүү соёлыг хэрхэн эерэг, зөв, хамтач байдлаар бүтээснээс шалтгаалж эрсдэлийг даван туулах чадамж нь өөр өөр байдаг.

Бас нэгэн чухал зүйл бол эрсдэлийн менежментийг удирдаж буй манлайлагчаас олон зүйл хамаардаг. Үүнд:

  • Байгууллагын эмзэг байдлыг тодорхойлж, үнэлж буй байдал
  • Эрсдэлийн урьдчилсан төлөвлөгөөг хэрхэн нэвтрүүлж байгаа эсэх
  • Тайлагнал дүгнэлтийн үнэн зөв байдал, хүртээмж
  • Хүндрэл болон шүүмжлэлийг удирдаж буй байдал
  • Эрсдэлээс үүдэх зардлуудыг тооцож чадаж буй эсэх

#5. Тайлагнах, дүгнэх, #1 алхмаас дахин эхлэх

Эрсдэлийн менежментийг хэрэгжүүлэх төлөвлөгөөний дагуу, явцын хяналт, үр дүнгийн хяналтыг хийсний дараа заавал тайлагнаж, үр дүнг хэмжиж байх хэрэгтэй. Үр дүнг гаргахдаа тоон болон чанарын үзүүлэлтээр гаргаж, олсон туршлагыг тайланд тусгаж, ирэх улирал болон жилийн төлөвлөгөөнд заавал оруулж байх шаардлагатай шүү.

Танд амжилт хүсье!

"М1.Эрсдэлийн удирдлага"-ийн сургалтад бүртгүүлэх






Харилцагч байгууллагууд

Тэсо ХХК
Худалдаа үйлдвэрлэлийн их сургууль
Мастер Пропертис ХХК
Милко ХХК
Монбейкери ХХК
Наран фүүдс ХХК
Гофро ХХК
Төв аймгийн нэгдсэн эмнэлэг
loader