88999920

Чанарын удирдлага

Q3. ISO 9001 2015 стандартын нэвтрүүлэлт

ISO 9001 2015 стандартын нэвтрүүлэлт

ISO9001 стандартыг сайн дурын үндсэн дээр хэрэгжүүлдэг боловч хэрэгжүүлэх эсэх нь байгууллагын хувьд стратегийн шийдвэр байдаг. Учир нь стандартыг нэвтрүүлэх нь байгууллагын хувьд

  • нийлүүлэгчийнхээ чанарыг сайжруулах,
  • хууль эрх зүй, стандартуудыг дагаж мөрдөх,
  • байгууллагынхаа төлөвлөх, хэрэгжүүлэх, хянаж, хөгжүүлэх үйл явцыг сайжруулах,
  • хэрэглэгчийн хүсэл шаардлагыг хамгийн сайнаар биелүүлэхэд байгууллагынхаа бүх үйл ажиллагааг чиглүүлэх шаардлагатай болдог.

Мөн ISO 9001 стандартад үндсэн 7 чиглэлд 200 гаруй шаардлага байдаг. Эдгээр шаардлагуудыг хэрхэн ойлгож тухайн байгууллагын хөрсөн дээр хэрхэн буулгах талаар дэлгэрэнгүй ойлголт гүнзгий мэдлэгтэй болоход энэ сургалт танд туслах болно.

  1. Чанарын удирдлагын стандартын анхан шатны ойлголт

  2. Чанарын удирдлагын суурь

  3. Үндсэн 7 чиглэлийн 200 гаруй шаардлага ба тэдгээрийн хэрэгжүүлэлт

    • Байгууллагын нөхцөл байдлын шинжилгээ ба үнэлгээ.
    • Манлайлал
    • Төлөвлөлт
    • Дэмжих үйл явц
    • Үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэлт
    • Хяналт, хэмжилт, дотоод аудит
    • Байнгын сайжруулалтад тавигддаг шаардлагууд тэдгээрийн дагуу хийгдэх ажлууд
  1. ISO 9001 стандарт нэвтрүүлэх аргазүй

  2. Чанарын удирдлагын баримт бичиг

  • Үйлдвэрлэл болон үйлчилгээний том жижиг байгууллагад ISO 9001 стандартыг нэвтрүүлэх.

  • ISO 9001 стандартын нийцлийг хангуулан ажиллах мэдлэг чадварыг эзэмших болно.

  • Удирдлагын багийн гишүүд
  • Дунд шатны менежерүүд
  • Стандарт нэвтрүүлэх төслийн багийн гишүүд
  • Цаашдаа энэ чиглэлээр илүү гүнзгийрүүлэн судалж  карьерээ хөгжүүлэх хүсэлтэй хэн бүхэнд энэхүү сургалт нээлттэй.

  • Бакалавраас дээш зэрэгтэй
  • 2 жилээс дээш хугацааны ажлын туршлагатай байх шаардлагатай

Жич: Мэдлэг ойлголтыг бататгах зорилгоор бүлэг тус бүрээр шалгалт, болон кейс дасгал ажиллах зарчмаар хичээллэнэ.

Сургалтын төгсгөлд суралцагч бүр чанарын удирдлагын талаар нэгдсэн илтгэл тавьж ЧУТ хэрэгжүүлж нэвтрүүлэх төлөвлөгөө гаргаж хэлэлцэнэ


Захиалах




Харилцагч байгууллагууд

Тэсо ХХК
Худалдаа үйлдвэрлэлийн их сургууль
Мастер Пропертис ХХК
Милко ХХК
Монбейкери ХХК
Наран фүүдс ХХК
Гофро ХХК
Төв аймгийн нэгдсэн эмнэлэг
loader