88999920

Чанарын удирдлага

Q4. Чанар хөгжлийн менежерийн сургалт

Чанар хөгжлийн менежерийн сургалт

Чанар/хөгжлийн менежер нь хэрэглэгч, харилцагч, ханган нийлүүлэгчтэй харилцах үйл ажиллагаанд ажилтан болон багийг удирдан чиглүүлж, үйл ажиллагаанд хяналт мониторинг хийх чадвартай байх ёстой. Мөн стратеги төлөвлөлт боловсруулах, санал санаачлагуудыг гаргах, байгууллагын сайжруулалтыг тодорхойлох, хэмжилтийн системийг боловсруулах өргөн мэдлэг чадвартай байхыг шаарддаг. Мөн эдгээрээс гадна чанар/хөгжлийн менежер нь дараах үүргүүдийг гүйцэтгэх чадвартай байх ёстой. Үүнд:

  • Ажилтнуудыг үнэлэх, урамшуулж сэдэлжүүлэх
  • Төсөл удирдах
  • Хүний нөөцийг удирдах
  • Санхүүгийн нөхцөл байдалд шинжилгээ хийх
  • Эрсдэлийг илрүүлж, үнэлэх үйл ажиллагаанд хяналт тавих
  • Хэрэглэгчийн харилцаа болон нийлүүлэлтийн үйл ажиллагааны үр дүнтэй байдалд үнэлгээ хийх.

  1. Чанарын удирдлагын суурь

  2. Манлайлал

    • Манлайлагч хүнд тулгамдах бэрхшээлүүд түүнийг даван туулах
    • Көүчинг
    • Багийн удирдлага
    • Ажилтны сэдэлжүүлэлт
    • Сургалт, хөгжүүлэлт
  3. Стратеги төлөвлөлт ба хэрэгжүүлэлт

    • Стратеги төлөвлөлтийн загвар
    • Бизнесийн орчны шинжилгээ
    • Стратеги төлөвлөлт ба хэрэгжүүлэлт
  4. Менежментийн элементүүд

    • Менежментийн ур чадвар
    • Удирдлага зохион байгуулалтын бүтэц
    • Харилцааны ур чадвар
    • Байгууллагын гүйцэтгэл
    • Асуудал шийдвэрлэл аргачлалууд
  5. Санхүүгийн шинжилгээ

  6. Хэрэглэгч төвтэй байгууллага

  7. Эрсдэлийн удирдлага

Чанар хөгжлийн менежерээс хүлээгдэж буй ур чадваруудыг сургалтанд хамрагдагсдад олгохыг зорьж байна.  

Чанарыг эрхэмлэдэг бизнесийн байгууллагад удирдах төвшний албан тушаал хаших мэдлэг ур чадвартай болно. Дараах чиглэлүүдээр мэдлэг ойлголтоо сайжруулж ажил амьдралдаа ашиглах боломжтой болно. Үүнд:

Харилцааны чадвар. Удирдлага хүн бусадтай тодорхой ойлгомжтой байдлаар харилцаж, тэднийг ятгаж чаддаг байх ёстой. Тэд нөхцөл байдлыг үр дүнтэй хэлэлцэн, зөвшилцөж, удирдлагад ажиллаж буй хүмүүсээ чиглүүлж, байгууллагын гадна болон дотор бодлого, шийдвэрээ тайлбарладаг байх ёстой.

Шийдвэр гаргах чадвар. Удирдлага хүн бодлого тодорхойлох, менежмент хийх зэрэгт шийдвэр гаргах чадвар ихээхэн шаардагддаг. Тэд олон сонголтуудаас үнэлт дүгнэлт хийж, хамгийн тохиромжтой арга замыг сонгох хэрэгтэй болдог.

Манлайллын ур чадвар. Удирдлага хүн бодлого тодорхойлж, хүмүүс болон нөөцүүдийг үр ашигтай зохион байгуулж зохицуулах замаар байгууллагыг амжилттай удирдаж чаддаг байх ёстой.

Менежментийн ур чадвар. Удирдлага хүн байгууллагын үйл ажиллагааг зураглаж, чиглүүлэх ёстой. Үүний тулд ажилтан, бизнес төлөвлөгөө, төсөвт менежмент хийх ёстой болдог. Мөн байгууллагынхаа эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлж, үнэлж, тохирох арга хэмжээний шийдвэр гаргах, санхүүгийнхээ нөхцөл байдлыг шинжилж аливаа шийдвэрийг гаргахдаа ашиглаж чаддаг байх ёстой.

Асуудлыг шийдвэрлэх ур чадвар. Удирдлага хүн байгууллагын доторх асуудлыг тодорхойлж, шийдвэрлэх шаардлагатай. Тэд алдаа дутагдлыг таньж, шийдлийг үр дүнтэй хэрэгжүүлэх чадвартай байх ёстой.

  • Удирдлагын багийн гишүүд
  • Дунд шатны менежерүүд
  • Чанарын менежерүүд гэх мэт салбар салбартаа удирдах түвшинд ажиллаж буй шалгуур хангасан хэн бүхэн

  • Бакалавраас дээш зэрэгтэй
  • 2 жилээс дээш хугацааны ажлын туршлагатай байх шаардлагатай







Харилцагч байгууллагууд

Тэсо ХХК
Худалдаа үйлдвэрлэлийн их сургууль
Мастер Пропертис ХХК
Милко ХХК
Монбейкери ХХК
Наран фүүдс ХХК
Гофро ХХК
Төв аймгийн нэгдсэн эмнэлэг
loader