88999920

Манлайлал

M1. Эрсдэлийн удирдлагын сургалт

Эрсдэлийн удирдлагын сургалт

Бизнесийн менежмент төлөвлөх, хэрэгжүүлэх, хянах, сайжруулах үр ашигтай тогтолцоог бий болгох тухай байдаг бол эрсдэлийн менежмент нь байгууллага тавьсан зорилгодоо хүрэхэд тулгарч болох саад бэрхшээл, тэдгээрийн үр дагаврыг урьдаас таамаглаж бууруулах боломжийг эрэлхийлж хэрэгжүүлдгээрээ онцлог. 

Эрсдэлийг удирдахад юуны түрүүнд байгууллагын дотоод болон гадаад орчны зүгээс үүсч болох эрсдэлүүд юу юу байж болохыг илрүүлэхээс эхлээд олон ажлуудыг хийх болдог. Энэхүү сургалтаар эрсдэлийн удирдлагыг хэрхэн байгууллагадаа эсвэл хариуцсан ажил үүрэгтээ нэвтрүүлж ашиглаж болох талаар дэлгэрэнгүй мэдлэгийг олгох болно.

  1. Эрсдэлийн удирдлагын тогтолцоо

    • Байгууллагын эрсдэлийн удирдлагын тогтолцоог бий болгох
    • Эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх үе шатууд
    • Эрсдэлийн удирдлагын тогтолцоондоо дүн шинжилгээ хийх, сайжруулах
    • Үр дүнтэй эрсдэлийн удирдлагын тогтолцооны шинж

  2. Эрсдэлийг удирдах нь

    • Байгууллагын гадаад, дотоод орчны эрсдэл боломж ба эрсдэлийн удирдлагын хамрах хүрээ
    • Эрсдэлийг илрүүлэх арга
    • Эрсдэлд шинжилгээ хийх арга
    • Эрсдэлийг тооцоолох арга
    • Эрсдэлийг бууруулахад авч хэрэгжүүлэх арга хэмжээ

  3. Эрсдэлийг хэмжиж хянах шалгуураа тодорхойлж хянах

  4. Мэдээлэл харилцаа, бүртгэл, тайлагнал

  5. Эрсдэлийн засаглал

  6. Эрсдэлийн соёл

  7. Эрсдэлийн удирдлагын ISO 31000 стандарт

  8. COSO эрсдэлийн удирдлагын тогтолцоо

  • Хариуцсан ажил үүргийнхээ хүрээнд цаашлаад нийт байгууллагынхаа хэмжээнд эрсдэлүүдийг тодорхойлж, үр дагаврыг үнэлэх аргачлалд суралцах
  • Эрсдэлийн бууруулахад авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүд, шийдвэрлэх аргачлалууд
  • Эрсдэлийг удирдахад холбогдох талуудтай үр дүнтэй харилцах
  • Эрсдэлийн удирдлагын журамд тусгагдах асуудлууд гэх мэт мэдлэгүүдийг эзэмших болно.

  • Байгууллагын дотоод эрсдлийг үр дүнтэй удирдах үүрэгтэй менежерүүд
  • Эрсдэлийн удирдлагын талаар өргөн мэдлэг олж авахыг эрмэлзэж буй хүмүүс

Тусгайлсан шаардлага заагаагүй байна.







Харилцагч байгууллагууд

Тэсо ХХК
Худалдаа үйлдвэрлэлийн их сургууль
Мастер Пропертис ХХК
Mongolian Aviation Fuel Company
Милко ХХК
Монбейкери ХХК
Наран фүүдс ХХК
Гофро ХХК
Төв аймгийн нэгдсэн эмнэлэг
Дрийм Газ ХХК
М1 Энержи
МГ Инженеринг
loader